АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ДУК МАШИН

Мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн “ДУК” машин авах ажлыг цахимаар тендер зарлан гүйцэтгэгчээр “Оттомир” ХХК шалгарч сумын 2022 оны малын тоо толгойн албан татвараас 68,800,000 төгрөгөөр санхүүжилтийг шийдвэрлэж гүйцэтгэлээ. Засаг даргын Тамгын газар дук машиныг хүлээн авч 2023 оны малын угаалга, өвөлжөө, хаваржааны ариутгал, халдваргүйтгэлд ашиглаж байна.

2023-12-16 21:54:28