Эхийн гол

                                                                                                                      Эхийн голын домог

Хувилбар 1: Эрт цагт Баянбүрд биш цөлд орших ганц худаг байсан бөгөөд долоон хүүхэдтэй нэгэн эмэгтэй уг худгийг бараадан амь зуудаг байжээ. Гэтэл тэнд хятадын хуйхуу хэмээх дээрэмчид ирж энэ айлыг хүйс тэмтрэн сүйтгэж, амин зуулга болсон хэдэн малыг нь цөлбөн авч явсны дараа хүүхдүүдийнх нь тоогоор Нүдэн булаг, Наран булаг, Дүржигнүүр булаг, Морьтбулаг, Ар булаг, Их булаг, Тоонолжин хэмээх долоон булаг оргилон гарч том баянбүрд болсон домогтой. Энэ явдлаас хойш "Ээжийн гол" хэмээн нутгийн ард нэршсэн бөгөөд он цагийн уртад Эхийн гол хэмээн нэршжээ.

Хувилбар 2: Эрт цагт эндхийн баянбүрдэд хэдэн малтай нэгэн эмгэн нутагладаг байсан бөгөөд хол газрын аялагч, жуулчинг сайхан цай, амтат идээгээр дайлдаг байсан тул Эхийн гол хэмээн нэрлэжээ.

 

2023-02-01 18:30:28