Эрүүл мэндийн төвийн танилцуулга

Эрүүл мэндийн төв нь анх 1956 онд 1 гэртэй, 4 ортой бага эмчийн салбар болон байгуулагдсан. 2011 оноос Шинэжинст сумын Эрүүл мэндийн төв болсон. 

2016 оноос эхлэн хүүхдийн 2 ор, дотрын 4 ор, төрөхийн 2 ор, халдвартын 1 ор,  нийт 9 ортой. Бүтэц орон тооны хувьд Их эмч 3, сувилагч 3, ахлах сувилагч 1, статистикч 1, багийн эмч 3, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, архив, бичиг хэргийн ажилтан 1, нягтлан бодогч 1, эх баригч 1, вакцинатор 1,  лаборант 1, ариутгагч 1, асрагч 2 , жолооч 1, тогооч 1 гэсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Тус Эрүүл мэндийн төв нь 4 багийн 2540 хүн ам, 735 өрх, 0-5 насны 330 хүүхдэд, хүрч ажилладаг.

ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАЛААР:

Сумын нийт төрөх насны эмэгтэйчүүдийн судалгааг улирал бүр шинэчилэн гаргаж ажилладаг. Нийт 622 эмэгтэй байгаагаас сумын төвд хаяган дээрээ байдаг 190, хөдөө багт 220, өөр сумд 12, Баянхонгор аймагт түр оршин суудаг 66, өөр аймагт 11, УБ хотод түр оршин суугч 84, сурч байгаа оюутан сурагч 36, гадаадад 3 эмэгтэй байна. Энэ улиралд олдохгүй байгаа эмэгтэй байхгүй. Эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт 80% хамруулсан. Энэ онд 56 эмэгтэй жирэмсний хяналтанд шинээр орсон. Үүнээс эхний 3 сартай хяналтанд 42 орж хяналтын хувь 75 байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийг ургийн гажиг тодорхойлох оношилгоонд 100% хамруулсан, гажиг илрээгүй. Тухайн онд АНЭ-т 53, сумд 2 эх төрсөн. Нийт 77 жирэмсэнд товлолт үзлэгийн үед зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Жирэмсэн эхчүүдийн хэсэгчилсэн сургалт 4 удаа явуулж 38 жирэмсэн эх  хамрагдсан. Жирэмсэн эхийн ар гэрийхэнд давхардсан тоогоор 106 иргэнд, сурагч өсвөр үе 28, зорилтот насныханд 121 хүнд, сургалт сурталчилгаа явуулсан.

Нийт  төрсөн 55 эх, нярайд төрсний дараах эргэлтийг хийж төрсний дараах тусламж үйлчилгээг үзүүлсэн. Хөх умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгийн үзлэгт энэ онд 147 эмэгтэй хамрагдхаас 73 эмэгтэй хамрагдсан байна.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААР: 

Ковид 19 халдвараас  сэргийлэх вакцины тунд 179 хүн , тархвар судлалын заалтаар В гипатет 39 хүн тунг хийсэн байна. Товлолын дархлаажуулалтанд хамрагдах хүүхдийн судалгааг гаргаж төлөвлөгөө гарган 11 сараас  эхлэж вакциныг  500 хүнд хийхээс 498  хүнд хийж хамрагдалт 99.6% байна. Томуугын вакцин 99.3%- тай байна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Ковид19 болон томуу, томуу төст өвчлөлөөр урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг давхардсан тоогоор 1250 иргэнд өгч ажилласан. Дэлхийн тэмдэглэлт өдрүүдээс 11–н тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Мөн антибиотикийн зөв зохистой хэрэглээ, Аажуу явбал аяндаа хүрнэдээ,   ахмад настны  эрүүл мэндийг дэмжих, Эрүүл чийрэг эр хүн, Дам тамхидалт, Малчдын эрүүл мэндийг дэмжих  зэрэг аяны хүрээнд тэмцээн уралдааны үйл ажиллагааг зохион байгуулж албан байгууллага иргэдэд сургалтыг явуулж гарын авлага тараасан. Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд 87 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг хийж, ирсэн бүх ахмадыг халуун чацаргана аарц өгч витаминжуулсан. Малчдын эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд 230 хүнд эрүүл мэнд эрхэм баян, харшлаас сэргийлье талаар мэдээлэл сургалт хийж зөвлөгөө өгч гарын авлага тараасан. Тус эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

2023-02-10 11:18:36