Ногоон цавын хоолой

Шинэжинст сумын нутагт Онгон Улаан ард, Ингэн хөөврийн хотгорын баруун залгаа 800м өндөрт орших хоолой. байгалийн өнгө үзэсгэлэн бүрдсэн энэ газарт эртний сөнөсөн үлэг гүрвэлийн орд газар тохиолддог, далай тэнгисийн ёроол байсан гэж үздэг. Иймээс Ногоон цавын хоолой гэнэ. Нийтдээ 4 га орчим талбайтай. Эндээс цэрдийн галавын үлэг гүрвэл, аварга яст мэлхийн чулуужсан яс олддог.

2023-02-01 18:02:52