Мэндчилгээ

Жаран жилийн түүхтэй Залаа нутгаараа овоглосон Монгол орныхоо өнцөг булан бүрт тархлан суугаа уугуул суугуул ахан дүүс та бүхэндээ алтан нутгийнхаа ард түмний халуун мэндийг айлчлан ирж буй 2023 ондоо эрүүл энх элбэг дэлбэг эвтэй найртай байж илүү их амжилт бүтээл өрнөсөн сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Алтан нутагт минь өнтэй сайхан өвөл болж мал сүрэг маань 5 төрөл дээрээ өсч 9 мянгат малчин төрж 161 мянган мал тоологдсоныг алсад суугаа ахан дүүсдээ дуулгахад таатай байна.

Та бүхнийг хүндэтгэсэн сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ

 

2023-01-30 19:45:20