Үүсэл хөгжил

                     Шинэжинст сумын үүсэл, хөгжил

Шинэжинст сум нь БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тоот зарлигаар Баян-Өндөр сумын 1,6,8 дугаар баг, Баянговь сумын 3 дугаар багийн 296 өрх 860 хүн амтай Залаажинст уулын ард Эхэн Хавцгайт гэдэг газар байгуулагдсан.

Шинэжинст сум нь 1,650,123 мянган га нутаг дэвсгэртэй.

Үүнээс: Хөдөө аж ахуйн зориулалттай газар: 990820.79 га, Хот тосгон бусад суурингийн зориулалттай газар 2091.8 га, Усан сан бүхий газар 892 га, Ойн сан бүхий газар 66770.08 га, Зам шугам сүлжээний газар 177.3 га, Улсын тусгай хэрэгцээний газар 589371.04 га.

Баянхонгор аймгаас 265 километр, Улаанбаатар хотоос 880 километр зайтай оршдог, говь хээрийн бүс нутаг. Эдүгээ 4 багтай 894 өрх, 2672 хүн амтай. Нийт хүм амын 50,09%-ийг эмэгтэйчүүд, 49,91%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 0-19 насны хүүхдүүд 41.%-ийг, 20-39 насны залуучууд 30,4%-ийг, 40-64 насыг 24,3%, 65-аас дээш 4.34%-ийг насны ахмад настангууд тус тус эзэлж байна.

2024 оны жилийн эцсийн байдлаар 186,526 толгой мал тоологдсон.

Үүнээс:

  • Адуу - 2,447
  • Тэмээ – 7,950
  • Үхэр - 506
  • Хонь – 25,539
  • Ямаа – 149,642

Сумын хэмжээнд 7 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт 142 албан хаагч ажиллаж байна.

 

2023-01-30 12:49:17