Логоны утгын тайлал

                              СҮЛДНИЙ УТГЫН ТАЙЛАЛ

4 зүг харсан шар ханан хээ нь хэн ч халдашгүй дархан, мөнхөд үргэлжлэх утгатай. Бор өнгийн суурь бүхий ромбо хэлбэртэй дундуураа шар зураасаар заагдсан дүрс нь говь, тал хээрийн хосолсон нутаг гэдгийг илэрхийлж байгаа болно. Энэ дүрсний дээд хэсэгт байрлах галын дөл нь дэвшиж дээшлэхийн бэлэгдэл сайн юм бүхэн өөрөө мандан бадарч муу юм бүхэн галын дөлд шатаж үгүй болтугай хэмээсэн гүн утгыг агуулж байгаа бөгөөд хагас дугуй хэлбэрт нар мандаж, сар гийсэн тэнгэрийн хаяанд Залаа уул сүндэрлэн харагдах нь зөн олны санаа сэтгэл, зорилго ижил нэгэн зүгт гэдгийг харуулах санаа юм.

Мөн Залаа уул цастай байгаа нь өнө мөнхөд нутаг орон хур бороо элбэг өн зунтай байхыг бэлэгджээ. Сүлдний дунд байрлах Шинэжинст сум гэсэн бичиг нь ямарч хүнд ойлгомжтой танигдах байдлыг илэрхийлжээ. Энэхүү дүрсний доод талд байрлах хос шувууны хээ нь сүр сүлд онгон шүтээн хязгааргүй хүсэл мөрөөдлийн илэрхийлэл бөгөөд 2 шувууны хажууд байгаа ургамлын дүрс бүхий хээ нь урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, суурь бадамлянхуа цэцэг нь хүний оюун санаа бүтээмж нь ариун нандин, өсөж үржихийн бэлэгдэл болгон тус тус дүрслэн буулгасан болно.

2023-01-27 09:54:13