Сумын онцгой комисс 03 дугаар сарын 04-ны өдөр хуралдлаа.

#Малчдын_анхааралд

2024 оны 02 сарын 19-нд Сумын ИТХ хуралдаж хаваржилтыг эрсдэлгүй даван туулах, малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засаг даргын нөөц хөрөнгийг 54 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Тус шийдвэрийн дагуу сумын Онцгой комисс хуралдаж орон нутгийн нөөцөөс малаа өөрөө маллаж байгаа малчин өрхүүд болон мал бүхий өрхүүдэд 4 боодол өвс, 1 уут улаан хивэг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэлээ.

Мөн Аймгийн онцгой комиссын шийдвэрээр нийт малчин өрх, мал бүхий өрхүүдэд 1 уут улаан буудай өгөх хуваарь хийгдсэн тул 03 сарын 05-ны өдөр 10 цагт малчдад тараалт хийгдэнэ.

Ингэснээр малчин өрхүүдэд 4 боодол өвс, 25кг-ийн 1 уут хивэг, 40кг-ийн 1 уут улаан буудай, эмийн багц,

❄️мал бүхий өрхүүдэд 40кг-ийн 1 уут улаан буудай, 4 боодол өвс, 25кг-ийн 1 уут хивэг тус тус үнэгүй олгох боллоо

2024-03-05 09:55:33