Эх үрсийн баярыг тохиолдуулан Бүжинлхам бурхныг тахиж, Алдарт эхийн одонг гардууллаа.

Залаа нутгийн нийт ээжүүд үрсүүддээ Эх үрсийн баярын өдрийн мэндийг дэвшүүлье☺️.

♦️Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн 2 дугаар одонг нийт 5 эхэд гардууллаа. Алдарт эхийн одон авсан эхчүүддээ баяр хүргэе.

Мөн энэрэлт хатан ээж Ц.Оюунчулуун танд халуун баяр хүргэе.

Үртэй бүхний сэтгэл амгалан Ижийтэй бүхний мэлмий тэнэгэр байхыг ерөөе.

2023-06-05 17:40:54