Баянхонгор_аймгийн_идэрчүүдийн_аварга шалгаруулах барилдаан амжилттай зохион байгууллаа.

Улс аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд 40 гаруй бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Батмагнай, Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Аймгийн начин Э.Бямбадорж нар шалгарав.

Улмаар үзүүр, түрүүнд зүүн болон баруун жигүүрийг манлайлан барилдсан Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Батмагнай нар үлдэж, Улсын начин Э.Батмагнай түрүүллээ.

Шинэжинст сум Залаа жинстийн цагаан ямаагаараа алдартай. Тиймээс үзүүр түрүүний бөхийн бай шагналд цагаан ямааныхаа ноолуурыг дээжлэн барьсан нь онцлог байв.

2025-05-20 00:00:00