Үндэсний баяр наадмын хурдан морьдын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Шинэжинст сум байгуулагдсаны 68 жилийн Баяр наадмын хурдан морьдын уралдаан амжилттай зохион байгуулагдаж, нийт 96 морьд барианы зурхай хүрч эргэсэн байна. Үүнээс: 

Азарга

Түрүү магнайд Б.Ууганбаярын Хүрэн

Аман хүзүүнд Б.Алтаншагайн Тод хүрэн

Айргийн гуравт А.Мөнхтогтохын Хонгор

Айргийн дөрөвт Х.Цэрэнчимэдийн Хул

Айргийн тавд Д.Мөнгөнтулгын Хул

Их нас

Түрүү магнайд Б.Алтаншагайн Хар

Аман хүзүүнд Х.Цэрэнчимэдийн Хээр

Айргийн гуравт Х.Нямсүрэнгийн Хул

Айргийн дөрөвт Б.Мөнх-Эрдэнийн Дүү зээрд

Айргийн тавд Б.Ууганбаярын Халзан

Соёолон

Түрүү магнайд М.Машбатын Хүрэн

Аман хүзүүнд Б.Сэрдоржийн Буурал

Айргийн гуравт Д.Бүрэнтулгын Цоохор

Айргийн дөрөвт Д.Амарбаярын Хээр

Айргийн тавд Д.Эрдэнэтулгын Жигүүр алаг

Хязаалан

Түрүү магнайд Г.Баасандашийн Хүрэн

Аман хүзүүнд Д.Готовдоржийн Хүрэн халзан

Айргийн гуравт Ө.Даваажаргалын Хүрэн халзан

Айргийн дөрөвт Б.Отгонбаатарын Хонгор

Айргийн тавд Л.Бэгзсүрэнгийн Мил халзан

Шүдлэн

Түрүү магнайд Д.Готовдоржийн Хүрэн халзан

Аман хүзүүнд Б.Алтаншагайн Салхит халзан

Айргийн гуравт Х.Нямсүрэнгийн Халзан

Айргийн дөрөвт М.Буяннэмэхийн Хүрэн алаг

Айргийн тавд Г.Гантулгын Халиун

Даага

Түрүү магнайд М.Буянжаргалын Хүрэн

Аман хүзүүнд Г.Баатарын Хонгор

Айргийн гуравт Г.Мэндбаярын Зээрд хул

Айргийн дөрөвт Д.Насанжаргалын Хүрэн

Айргийн тавд Г.Баасандашийн Хул

Нийт наадамчин олондоо халуун баяр хүргэе.

 

2024-07-18 17:19:03