"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн арга хэмжээг 2024 оны 03 сарын 1-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулж, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаар мэдээлэл, сургалт орж, АХА тэмцээн зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 54 гэр бүлийн гишүүд хамрагдсан байна.

2024-03-05 10:15:35