Хүүхдийн цэцэрлэгийн танилцуулга

Шинэжинст сумд 1967 онд сумын захиргааны санаачлагаар Улаан булангийн хуучин барилгыг засварлан шинэчилж 25 хүүхэдтэй, багш ажилчин 2 орон тоотойгоор хүүхдийн цэцэрлэгийг анх нээн ажиллуулж байжээ. 1980 оны эхээр 50 хүүхэдтэй, 2 бүлгээр өргөжин багш, ажилчид нийт 6 орон тоотой ажиллаж ирсэн байна.

1981 онд гэр цэцэрлэг байгуулахад зориулж их таван ханатай 4 ш гэрийг дагалдах хэрэгслийн хамт /Английн хүүхдийг ивээх сангаас/ олгож 7 жил үйл ажиллагаа явуулсан.

2006 онд боловсролын байгууллагад хэрэгжсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж үйл ажиллагаа явуулж байгаад 2010 оноос эцэг эх, ард иргэдийн санаачлагаар гэр бүлэг нэмж ажиллуулснаар 3 бүлэгт 80-90 хүүхэдтэй, 14 орон тоотойгоор ажиллаж байсан.   

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100 хүүхдийн хүчин чадалтай 2 давхар хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орж шаардлага хангасан анги, өрөө тасалгаатай үйл ажиллагаа явуулж байна.

2023 оны байдлаар 4 бүлэгт нийт 130 хүүхэдтэй, байгууллагын 15 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнд: Эрхлэгч-1, багш-4, туслах багш-4, үйлчлэгч-2,(нэг үйлчлэгч хавсарсан орон тоогоор) тогооч-2, сахиул манаач-1, нярав-1 ажиллаж байна.

2023-02-10 10:46:11